М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж шүүх шийдвэрлэжээ

2021-05-17,   554

Удаан хугацааны турш маргаан дагуулсан сэдэвтэй холбоотой шүүхийн шийдвэр дөнгөж сая гарлаа. 
 
Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.  
 
АН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.
 
 Шүүх бүрэлдэхүүн М.Тулгат даргатай АН-ын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна. 

М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж шүүх шийдвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ