Ганцаараа хоносон Н.Байгалмаагийн гэрт гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2021-05-18,   745

Энэ сарын 16-ны шөнө тэмээчин Н.Байгалмаа галд өртөн харамсалтайгаар амиа алдсан. Түүний хувьд шинэ гэр бариад гэртээ ганцаараа хоносон бөгөөд шөнө нь гэр нь шатаж, галд өртөн нас барсан. Одоогоор цагдаагийн байгууллагаас гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд удахгүй "галын нотломж" гарах юм. Өчигдөр хэргийн газар очсон isee.mn сайтад "Гал гарсныг мэдээгүй өглөө сэрэхэд гэр шатаад нэг хүн нас амиа алдсан гэж байсан" гэсэн мэдээллийг дурьджээ.
Ганцаараа хоносон Н.Байгалмаагийн гэрт гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ