Төрсөн ах нь дүүгээ онц ноцтойгоор амийг нь бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж, Г-д бүх насаар нь хорих ял оноожээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад бууртгаж, бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэсэн байна.
Сануулахад, өнгөрсөн оны 11-р сарын 03-ны өдөр 16 настай охин хичээлдээ явна гэж гэрэсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан байдаг. Улмаар охины цогцсыг 2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номны хамт байхыг нь олсон байдаг. .
Төрсөн дүүгээ мөчилж хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих оноолоо |
|