Энэ сарын 17-ны 17.47 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид 05.19-ний өдрийн 06:00 цагаас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн М /5 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт “Бөөгийн -Урц” гэдэг газар/ осолдсон газраас 13 км-ын зайтай/-аас усны мандал дээрээс модонд тээглэж тогтсон байдалтай цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тухайн осол болох үед таван настай хүү 4 болон 6 настай хоёр хүүхэдтэй голоос ус зөөн тоглож байсан байгаа юм. Харин асран хамгаалагчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсныг эх сурвалжууд бичиж байна.
| Таван настай хүүгийн цогцос модонд тээглэж тогтсон байдалтай олджээ |
|