Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 5-ны өдөр цагдан хорьсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй.
Тэгвэл Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 05-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан. Харин цагдан хорих хугацаа нь өнөөдөр дуусч байна.
Харин Э.Энхбат начингийн хувьд БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр начингийн хувьд нүдээ нээж, анивчих, юм асуухаар толгойгоо дохих рефлекс үзүүлж байгаа юм. Солонгос эмч нарын зүгээс тархины багана нь хугарсан учир хоёр хөл, гар нь бүрэн мэдээ орно гэх баталгааг өгч чадахгүй байгаа аж.
Н.Түвшинбаярыг хорих хугацаа өнөөдөр дуусна |
|