НОЦТОЙ БАРИМТ: Санал тоолох машиныг хакердахад 175 тэрбум төгрөгийг зарцуулсан

2021-05-20,   293

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан хэрэгт шалгагдаж байгаа иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийлээ. н.Ган-Очирын зүгээс " Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаягалан, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, дэд дарга Алтаншагай Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер хамаарагддаг. Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага намайг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөгийг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан" гэлээ
НОЦТОЙ БАРИМТ: Санал тоолох машиныг хакердахад 175 тэрбум төгрөгийг зарцуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ