Энэ сарын 1-нд Д.Бүжинлхам гэх бүсгүй хүчирхийлэлд өртөж, найз залуудаа зодуулсны улмаас ийм хүнд байдалд ороод байгаа талаараа нийгмийн сүлжээнд лайв хийсэн.
Тэгвэл уг хэргээс хойш Д.Бүжинлхам одоогоор эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд лайв хийсэн талаар ASU.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр "Би лайв хийгээгүй бол тэр залууд алуулах байсан. "Манай хүргэн ах УИХ-ын гишүүн. Чамайг алчихсан байхад би яах ч үгүй. Ял ч авахгүй" гэж дайрсан. Зодуулсны улмаас хамар цөмөрсөн, маш их цус алдсан. Мөнгө байхгүй гээд эмчилгээний зардал өгөхгүй байгаа. Одоо дуу хоолойг нь сонсохоос ч айж байна. Тэр залууг байцааж дуусаад хавтаст хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Шүүх шударга зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Айдастай байна. Тэрний найзууд бололтой хүмүүс чатаар янз бүрийн юм бичиж дарамталж, доромжилж байна. Миний зургийг цахим сүлжээнд тавьж элдвээр доромжилж байна. Амиа хорломоор санагдаж байсан" гэжээ.
Салсан найз охиноо зодсон залуугийн УИХ-ын гишүүн хүргэн хэн бэ? |
|