УОК: Ресторанууд 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ

2021-05-20,   1508

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд:  
 
5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт. 
Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана” гэдгийг хэллээ.
 
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм гэв. 

УОК: Ресторанууд 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ