Т.Ганболд "Зүрх мартахгүй" төсөлд хандив өргөнө

2021-05-20,   470

Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 2026 он гэхэд 1000 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөсөн.  Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд иргэн, ААН-үүд нэгдэж, хандив өргөж буй. 
 
Тэгвэл өнөөдөр "Алтан Дорнод Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т. Ганболд хандив өргөнө гэдгээ мэдэгдсэн байна. 
 
Б.Болдсайхан эмч өөрийн твиттер хуудаснаа Т.Ганболдод хандан "Таныг нэг сайхан нартай өдөр "Зүрх мартахгүй" төслийг тоож туслах байх гэж горидоод л байгаа" гэ бичжээ. 
 
Үүний хариуд Т.Ганболд "Таны төслийг ямар ч гацаа гачигдалгүй чигээрээ яваад байгаа гэж бодоод л.. Ийм үйлсэд тус дэм болж оролцоно гэдэг чинь миний хувьд том эйфори" гэжээ.
 
 

Т.Ганболд "Зүрх мартахгүй" төсөлд хандив өргөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ