Ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлж эхэлнэ

2021-05-21,   397

Ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна. Уг мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно. 2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа бол 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн байна. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдах аж.
Ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ