Хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр нурж, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларчээ

2021-05-21,   443

Өчигдөр Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Алтай хотод 05.20-ны өдрийн 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы 28-34 м/с улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.
Хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр нурж, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ