Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхоны хэсэг” гэдэг газар суудлын автомашин “Орхон” голыг гаталж байх үедээ живсэн тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 19:40 цагт очиход, иргэн Б-ийн жолоодож явсан дөрвөн зорчигчой “Тоёота Карина” загварын суудлын автомашин “Орхон” голоор гаталж явахдаа живсний улмаас тус аймгийн харьяат 42 настай эмэгтэй У, 42 настай эрэгтэй Б, 11 сартай эмэгтэй Т нар осолджээ.
Харин иргэн 49 настай, эмэгтэй Х, 42 настай, эмэгтэй О нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч авч явсан байна. Автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгчээ.
Суудлын машин Орхон гол осолдож, 11 сартай охин, хоёр том хүн нас баржээ |
|