Ирэх гурван долоо хоногт улс орон даяараа гурван өдөр амарна

2021-05-21,   1053

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх гурван долоо хоног улс даяараа гурван өдөр амарна. Тодруулбал, энэ сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт Бурхан багшийн мэндэлсэн хуулийн дагуу “Их дүйчэн” өдөр улс бүх нийтээрээ амарна. Түүний дараагийн долоо хоногийн мягмар гарагт зургаадугаар сарын 1-н Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу тохиож байгаа учраас бүх нийтээрээ амарна. Мөн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт буюу зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр учраас бүх нийтээрээ амрах юм.
Ирэх гурван долоо хоногт улс орон даяараа гурван өдөр амарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ