Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр газар дээр нь ажиллаж байна.
Өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазар Туул голын дагуу газар эзэмшлийн талаар бодит байдалтай танилцлаа. Туул голын эргийн дагуу Сэргэлэн тал инвест ХХК, Цэцэгсийн шилтгээн ХХК, Идэр интернэйшнл ХХК, иргэн Батжаргал, Ц.Чинбат, А.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн, Х.Батбаасан, Ш.Ядамдорж, Б.Булган, Б.Бямбацогт, Туул ривер ХХК, Амстел ХХК, Д.Энхболд, Тime square development групп, Стандарт групп, Даймент роуд ХХК зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүд 23 байршилд газар эзэмшиж байна.
Тухайн байгууллага, иргэдэд дөрөвдүгээр сарын 15-нд газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайн мэдэгдлийг 29-нд дахин өгчээ. Харин одоо газрын зөвшөөрлийг цуцална гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар хэллээ.
Мөн энэ үеэр 0,7 га газар ахиж олгохгүй гэдгээ мэдэгдлээ.
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод дахин 0.07 га газар олгохгүй |
|