Мансууруулах бодис хэрэглэж, найман иргэнийг саатуулжээ

2021-05-21,   378

Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэр, 16 дугаар хороо, Бэлхийн .... тоотод өчигдөр 23 цагийн орчимд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
 
Дуудлагын дагуу шалгахад, 21 настай эрэгтэй А, 21 настай эрэгтэй Б, 21 настай эрэгтэй М, 19 настай эмэгтэй Н, 21 настай эмэгтэй Г, 21 настай эмэгтэй Н, 29 настай эрэгтэй С, 16 настай эрэгтэй Н нарыг мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан байна.
 
Хэргийн газраас WOODS гэсэн бичигтэй 100 мл хэмжээтэй өнгөгүй хуванцар савтай бор хүрэн өнгийн шингэн зүйл, Сэлэнгэ ундааны 330 мл хэмжээтэй лааз олджээ. 
 
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мансууруулах бодис хэрэглэж, найман иргэнийг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 22:58:43
    Eda: Az jargal husey. Mundag aav bn ❤️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-13 08:34:16
    Наранчимэг: Миний найз ёстой мундаг аав шүү. Та хоёртоо амжилт хүсье. Бусад эрчүүд үлгэр дуурьлал болсон ёстой мундаг залуу.
Шинэ мэдээ