Энэ сарын 19-20-нд шилжих шөнө 24 настай иргэн С гэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
С гэгч нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө "Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж биет 350 мянган төгрөг дээрэмдэж явсан" гэжээ.
Өргөдлийн дагуу шалгаж, хэргийн газраас шар өнгийн иштэй 50 см урттай хутга, хэрэглэсэн бэлгэвч олсон байна.
Хамт хоносон залуудаа хутга тулган, 350 мянган төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ |
|