Дуучин С.Баасандорж: Их урлагтаа, түрүүлж өсгөсөн ээж аавдаа, "Харш" хамтлагийн хамт олондоо баярлалаа.

2021-05-28,   627

Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр "Харш" хамтлагийн дуучин С.Баасандорж МУГЖ цол хүртлээ. 
 
Шагнал гардсныхаа дараа "Маш их баяртай байна. Өнөөдөр гадуур явж байхад шагнал авах тухай мэдээг дуулгалаа. Хувцас хунараа ч сольж чадалгүй ирлээ. Их урлагтаа баярлалаа. Түрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа. "Харш" хамтлагийн хамт олондоо баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Цаашид олон уран бүтээл хийнэ" гэлээ.
 
 "Харш" хамтлагын дуучин С.Баасандорж хувьд урлагийн ертөнцөд 30 жилийн турш өөрийн хөг аялгуу, уран бүтээлээрээ ялгарч чадсан нэгэн.  Түүний “Хос залуус”, “Шар цэцэг”,  “Хавар”, “Би яг ийм” гээд  сэтгэлд хоногшсон дуунуудтэй эрхэм уран бүтээлч юм.

Дуучин С.Баасандорж: Их урлагтаа, түрүүлж өсгөсөн ээж аавдаа, "Харш" хамтлагийн хамт олондоо баярлалаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ