Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн

2021-05-28,   474

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Унаган хайр"-ын Б.Нармандахыг танихгүй хүн үгүй. Тэрбээр урлагийн тайзнаа 36 жил тасралтгүй ажиллаж, УДЭТ-тай амьдралаа нэгэнт холбосон нэгэн. 
 
Тэрбээр өнөөдөр төрд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, МУГЖ цолоор шагнууллаа. Түүний хувьд шагналаа гардсны дараа УДЭТ-ынхаа тайзнаа хүндэтгэл үзүүлж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. 
 
Тэрбээр "Үзэгч түмэндээ баярлалаа. Тайз надад хамгийн сайхан аз жаргал, дурсамжуудыг үлдээсэн. Төрүүлж өсгөсөн эжий аав хоёртоо баярлалаа. Аавынхаа, БНМАУ-ын гавъяат жүжигчин Батсүх гэх нэрийг Төрийн ордонд дуудуулж байхдаа маш их баярлаж, догдолж байлаа. Үзэгч түмэндээ маш их баярлалаа" гэлээ.

Б.Наранмандах: Тайз надад хамгийн тод дурсамжуудыг үлдээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ