ХХБ 2 сая ам.долларын хэрэг: Б.Бямбадорж өмнө нь өөр банкнаас 1.4 тэрбумыг залилж байжээ

2021-05-29,   438

Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас дөрвөн этгээд бүлэглэж,  харилцагчийн тамгыг хуурамчаар үйлдэн их хэмжээний  валют буюу  2 сая ам.доллар залилсан хэрэг гарсан тухай мэдээллийг хүргэсэн. Одоогоор дээр гурван этгээдийн нэгийг баривчилсан гэх мэдээлэл байна. 
 
Гэхдээ ЦЕГ-аас уг хэргийн гол сэжигтнээр тооцогдож буй дөрвөн иргэнийг эрэн хайж буйгаа өчигдөр албан ёсоор дахин зарлаад байна.
 
Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн 2 сая ам.долларын 1.1 саяыг нь Улаанбаатар хотоос Ланд-крузер маркийн автомашин дотроос олжээ гэх мэдээллийг эх сурвалж бичжээ. 
 
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
 
Энэ мэдээлэлтэй холбогдуулан EGUUR.mn сайтад гурван иргэний нэг 32 настай Б.Бямбадорж нь 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөг,  2020 онд мөн нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилсан түүхтэй аж. 

ХХБ 2 сая ам.долларын хэрэг: Б.Бямбадорж өмнө нь өөр банкнаас 1.4 тэрбумыг залилж байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ