Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан АЧААНЫ автомашин шатжээ

2021-05-31,   656

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатжээ. Дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба өчигдөр оройны 22:05 цагт хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраажээ. Тус ачааны машин Замын-Үүдээс 26 тонн карго ачаа ачиж явсан байна
Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан АЧААНЫ автомашин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 17:50:15
    ??????: Сэргээш хаана зараад бгаа бөх болмоор б
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 13:34:40
    ?????: Үнэн бол хэцүү л байнаа, Гэхдээ аавын хүүхдүүд адилхан бөхчүүдийг алаг үзэхгүйгээр арга хэмжээ авах байлгүй дээ. Бүх зүйлд шударга хандах хэрэгтэй
Шинэ мэдээ