ХОЁР сая ам.долларын хэрэг: Гэмт этгээдүүдийг үүргэвчтэй хоног төөрүүлж явахад нь Маахуур толгой орчмоос баривчилжээ

2021-05-31,   390

Худалдаа, хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэг гарч, өнгөрсөн долоо хоногт дуулиан дэгдсэн. Хууль хүчний байгууллагынхан эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсны үндсэн дээр гэмт этгээдүүдийг баривчлан, саатуулсан байна.
 
Сануулахад,  иргэн Б.Бямбадорж нар нь бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн, гадаадын компанийн хийгдэх гүйлгээг бэлнээр гаргуулж аваад оргон зайлсан юм. Уг хэрэгт холбогдуулан 13-14 орчим хүнийг эрэн хайсан бөгөөд Дорнод аймгаас нэг этгээдийг нь олсон. Мөн 1.1 сая ам.доллар нь Улаанбаатар хотод, “Land Cruiser” маркийн автомашин дотроос олдсон юм.
 
Харин өнгөрсөн бямба гарагт  /2021.05.29/хэргийг гардан үйлдсэнд тооцон эрэн сурвалжилж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь олж, саатуулжээ. Харин Б.Энхбаатарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байгаа аж. 
 
Өнөөдөр  ЦЕГ-аас хэргийн талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.

ХОЁР сая ам.долларын хэрэг: Гэмт этгээдүүдийг үүргэвчтэй хоног төөрүүлж явахад нь Маахуур толгой орчмоос баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ