Б.Ариунболор охинд 3 өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа

2021-05-31,   517

 “Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.
 
Энэ үеэр Б.Ариунболор охин “Би есөн дүүтэй, өөрөө нэг хүүхэдтэй. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад хорвоо дээр орь ганцаараа үлдсэн юм шиг санагдсан. Дүү нараа асрахаас авч элэг бүтэн амьдрах боломжийг олгож буй ах, эгч нартаа үнэхээр их баярлалаа. Энэ хүмүүсийн ачийг хариулж амьдрана. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг авч ирлээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
 
Иргэн Б.Баттөр “Сайн үйлийг хүн болгон чадах чинээгээрээ хийж, амьддаа бие биенээ хайрлаж, нэгнийгээ дэмжиж амьдарцгаая. Сайн үйл хийсний буян заавал эргэж ирдэг шүү” гэлээ.

Б.Ариунболор охинд 3 өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 16:52:13
    Hen bsan ch ydin: Chi ter gadaad luugaa ******** har ats min chinii setguulch gj yu bhawdee uhsen nohoin ******** yu niitlehuu sain bod
Шинэ мэдээ