Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо

2021-06-01,   417

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 
 
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ. 
 
1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо. Хэрэв зориулалтын бусаар ашиглах юм бол хувийн хэвшлийн эрхийг нь цуцлахыг үүргийг Хотын даргад даалгалаа
 
2. "Найрамдал" зусланд бүрэн засвар хийх үүргийг өгсөн байна. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Мөн Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн.
 
3. Нийслэлийн БЗД дөрөвдүгээр хороонд байрладаг жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Жуковын талбайд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эдэлбэр газар болгон тохижуулахыг Хотын даргад даалгалаа. 
 
4. Нийслэл дэх Амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын барилга байгууламж, өргөтөл байгуулах, бүрэн засвар хийхийг үүрэг болгосон байна. Мөн Эх нялхас буюу ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх үүрэг чиглэлийг өгч, төсвийг 2022 оны төсөв тусгахаар болсон байна. 
 
5. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн.
 
6. Хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо хэлэлцэж байна. 
 
 
 
 

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ