Энэ сарын 3 буюу өчигдөр оройн 08.40 цагийн үед 10 настай Мичидмаа охин Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад, одоог болтол эцэг эхтэйгээ холбогдоогүй байна. Энэ талаар ар гэрийнхэн нь нийгмийн сүлжээнд "Өчигдөр дүү маань алга болчихлоо. Нэг эмэгтэй ирээд гэрээс нь авсан байна. Н. Мичидмаа 10 настай өчигдөр орой 21 цагийн үед гэрээсээ (баян хошууны өндөр настангийн буудлаас) алга болчихлоо. Хүмүүсээ цааш нь сайн шэйрлээд өгөөч гуйж байна. Харсан хүн байвал хурдан холбогдоорой. Алга болох үедээ цайвар ягаан куртик, хар өмд цагаан пүүзтэй гарсан. Холбоо барих утасны дугаар 95953479, 80907478" гэжээ.
Мөн охины ээж Солонго EGUUR.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Би гэрийнхээ доод үйлдвэрт ажлаа хийж байсан. Охин маань 7 настай, ой гарантай хоёр дүүтэйгээ хамт байсан. Охин дүүдээ “Би гурав хоногийн дараа ирнэ, ээжид битгий хэлээрэй” гээд чемоданаа аваад гарсан гэсэн. Тэгэхээр цаанаасаа зохион байгуулалттайгаар хүн аваад явчихсан юм уу гэж хараад байна. Өмнө нь сургууль руугаа ч ганцаараа явж үзээгүй. Гэрээсээ гараад автобусанд суувал хаачихаа ч сайн мэдэхгүй хүүхэд шүү дээ" гэжээ.
Өчигдөр дүү маань алга болчихлоо. Нэг эмэгтэй ирээд гэрээс нь авсан байна... |
|