Өнгөрсөн сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатсан мэдээллийг хүргэж байсан.
Тэгвэл тус машины жолооч нийгмийн сүлжээнд тусламж хүсчээ.
Тэрбээр "Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монголчуудаа! Миний бие Батчулууны Энхтүвшин нь эхнэрийн хамтаар УБ хотод байр хөлслөн амьдардаг жирийн нэгэн залуу.
2021 оны 3 сард “МАN” маркын ачааны машин зээлээр авч, Дорноговь - Улаанбаатарын хооронд карго ачаа тээвэрлэн, амьдарлаа залгуулан машиныхаа өрийг дөнгөж төлж эхэлж байтал 2021 оны 5 сарын 31-ний орой 21:50 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаар дайран явж байгаад баруун талын толиндоо хартал ачаанаас гал гарч байхыг анзаарч зогсон, машинд байсан галын хороор унтраах арга хэмжээ авсан боловч хүчтэй салхи салхилж байсны улмаас гал яах ийхийн зуургүй хүчээ авч, ганцаараа унтрааж дийлэлгүй гал команд дуудсан.
Гал команд ирж шөнө дунд хүртэл унтраахаар ноцолдож, галыг арайхийн унтрааж дуусахад ачиж явсан 26 тн карго ачаа маань чиргүүлтэйгээ бүхэлдээ шатаж дууссан байсан.
Ийм нэг гэнэтийн, харамсалтай үйл явдал тохиолдож асар их хэмжээний хохирол учирч, амьдралаа залгуулж өрөө төлөх нь байтугай карго ачааны маш их хэмжээний төлбөрт унаж, санхүүгийн асар их хүндрэл учирч дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон надад элэг нэгт Монголчууд та бүхэн минь сэтгэлийн хандив өргөж туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
Та бүхнээсээ миний энэ байдлыг олон хүнд түгээж өгөхийг гуйя !!!
Хандивын данс:
Хаан банк 5024379313
Голомт банк: 2815102280
Хас банк: 5000931341
Утас:86878388
Хүндэтгэсэн: Батчулуун овогтой Энхтүвшин" гэжээ
Б.Энхтүвшин: Салхи салхилж байсны улмаас гал яах ийхийн зуургүй хүчээ авч, 26 тн карго ачаа маань чиргүүлтэйгээ бүхэлдээ шатсан |
|