Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 401-р хорих ангиас суллаж, батлан даалтад гаргасан.
Тэгвэл Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг уг хэрэгтэй холбоотой зарим асуудлаар "Өдрийн сонинд" ярилцлага өгчээ. Тэрбээр "Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэж хүн С.Зоригийн хэргийг ярихдаа басамжилсан өнгө аястай, алуурчдыг гаргалаа гэсэн санаагаар яриад байсан. Мөн Б.Мэргэн гэж залуу энэ тэнд яриа өгөөд яваад байна лээ. Б.Энхбаяр гишүүн, Б.Мэргэн хоёр яагаад С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, санаан зоргоороо зургаан жил хилсээр хоригдож зовж шаналсан эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна. Харин энэ хэргийг илрүүлж олон нийтэд ил болгоход хамгийн их хүчин чармайлт гаргасан хүмүүс бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, одоогийн сайд Х.Нямбаатар болон Ж.Батзандан, Л.Болд нар юм..." гэжээ.
С.Оюунцэцэг: Б.Энхбаяр гишүүн, Б.Мэргэн хоёр яагаад хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна |
|