Монгол Улсын манлай уяач, “Иточу” компанийн захирал Т.Энхбатын гэргий Э.Цолмон Улсын алдарт уяач цол хүртлээ.
Энэхүү цолыг хүртсэн анхны эмэгтэй уяач Д.Хорлоодой юм. Харин хоёр дахь эмэгтэй Улсын алдарт уяач цолыг Э.Цолмон ийнхүү хүртлээ.
Улсын алдарт уяач Э.Цолмон нь аавынхаа төрсөн нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаар овоглодог. 2004 оноос түүний нэр дээр морь уяагдаж, 2008 оноос амжилт гаргаж эхэлжээ. Анх Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат уяач Ариунболдоос нөхөр нь Төгс хүрэнг, эхнэртээ бэлэглэсэн түүхтэй. Төгс хүрэн тэр жилээ Алтан овооны тахилга наадамд айргийн дөрөвт хурдалсан түүхтэй.
Манлай уяач Т.Энхбатын гэргий Э.Цолмон улсын Алдарт уяач боллоо |
|