Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан осол гарчээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20:17 цагт очиход 4 настай эрэгтэй Ө нь 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
ДӨРВӨН настай хүү ухсан нүхэнд унасныг эсэн мэнд гаргажээ |
|