Шатсан машины жолооч Б.Энхтүвшин: Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л боллоо. 26 тонн ачааны төлбөрөөс гадна зам шатаасны 11 сая төгрөгийг ойрын үед төл гэсэн

2021-06-05,   451

Өнгөрсөн сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатсан харамсалтай хэрэг гарсан. 
 
Тухайн үед юу болсон талаар “МАN” маркын ачааны машины жолооч Б.Энхтүвшин "Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаар дайран явж байгаад баруун талын толиндоо хартал ачаанаас гал гарч байхыг анзаарч зогсон, машинд байсан галын хороор унтраах арга хэмжээ авсан боловч хүчтэй салхи салхилж байсны улмаас гал яах ийхийн зуургүй хүчээ авч, ганцаараа унтрааж дийлэлгүй гал команд дуудсан. Гал команд ирж шөнө дунд хүртэл унтраахаар ноцолдож, галыг арайхийн унтрааж дуусахад ачиж явсан 26 тн карго ачаа маань чиргүүлтэйгээ бүхэлдээ шатаж дууссан тухай цахим хуудаснаа мэдээлсэн. 
 
Мөн жолооч Б.Энхтүвшин "Би гуравдугаар сард хүнээс мөнгө зээлж, машинаа худалдан аваад байсан. Дөнгөж машины зээлээ төлж эхэлж байхад гал гарч, маш их хэмжээний өрөнд орлоо.  Ийм учраас Монголын ард түмнийгээ надад туслах болов уу гэж горьдож, хандивын аян эхлүүлээд байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгал байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна даа.  БНХАУ-аас ачаад, компаниас нь хүлээж аваад гарсан болохоор хэдэн хүний бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь тодорхойгүй. Одоогийн байдлаар зам шатаасны 11 сая төгрөгийн нэхэмжил гараад байна. Орон нутгаас нь ирж шатсан замыг хэмжиж үзээд, ойрын хугацаанд төлөх үүрэг өгсөн" гэдгээ хэвлэлд ярьжээ
 
Хандивын данс: Хаан банк 5024379313 
 
Голомт банк: 2815102280 
 
Хас банк: 5000931341 
 
Утас:86878388 Хүндэтгэсэн: Батчулуун овогтой Энхтүвшин" гэжээ
 

Шатсан машины жолооч Б.Энхтүвшин: Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л боллоо. 26 тонн ачааны төлбөрөөс гадна зам шатаасны 11 сая төгрөгийг ойрын үед төл гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ