Ерөнхийлөгч өдөр бүр шагнал гардуулж, төв талбай амны хаалтгүй иргэдийн хөлд дарагдсанаар халдварын тархалт огцом нэмэгдэв

2021-06-05,   478

Сүүлийн 24 цагт 1393 хүнээс коронавируст халдвар илрээд байна. Өнгөрсөн долоо хоногт коронавируст халдвар өдөр 600 орчим илэрч байсан бол дахин нэмэгдэж, сүүлийн хэд хоногт огцом өсөж, нас баралт нэмэгдээд байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч бүтэн 10 хоногийн турш үргэлжлэн шагнал гардуулж, нийслэлийн төв талбай олны хөлд дарагдаж өдөр бүр их хэмжээний хүний бөөгнөрөл үүсгэх болов.
 
Бүр тодруулбал, Ерөнхийлөгч ойрын өдрүүдэд 10843 ээжид "Эхийн алдар" одон гардуулж байна. Мөн Төрийн дээд одон медалиудыг гардуулсан. Үүнээс үүдэн төрийн одон, медаль гардаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн, багачууд ихээр ирж халдварт өртөх эрсдлийг улам бүр нэмэгдүүлэх гол нөхцөл боллоо. Гэвч хэдхэн хоногийн дараа суудлаасаа буух Ерөнхийлөгч цар тахлыг үл тоон ажил амралтын өдрийг үл ялган шагналын хур буулгасаар, алдарт ээжүүд алдрай бяцхан үрсийн эрүүл мэндээр дэнчин тавьсаар....
 

Ерөнхийлөгч өдөр бүр шагнал гардуулж, төв талбай амны хаалтгүй иргэдийн хөлд дарагдсанаар халдварын тархалт огцом нэмэгдэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ