ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1288 хүнээс коронавируст халдвар илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

2021-06-06,   550

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 7500 сорьцод шинжилгээ хийснээс 1288 хүнд коронавирус илэрлээ. Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд дотор бага насны хүүхдүүд багагүй хувийг эзэлж байгааг ЭМЯ-аас мэдээлж байна. Өнөөдөр ЭМЯ-аас нэгэн харамсалтай мэдээлэл дуулгасан нь зургадугаар сарын 1-нд халдвартай нь тогтоогдсон НАЙМАН настай хүүхэд коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1288 хүнээс коронавируст халдвар илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ