МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн болох тамга, тэмдгийг авч явсан" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны удирдлагад маргааш албан ёсоор тамгаа гардуулж өгөхөөр болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарт тамгаа авчирч өгсөн бөгөөд маргааш албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Мөн тэрбээр энэ үеэр олон нийтэд хандаж мэдээлэл хийж магадгүй юм.
Н.Түвшинбаяр маргааш албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ |
|