Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол 2 дугаар багийн “Цадаагийн-Эх” гэдэг газарт энэ сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчим 10 настай хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг цагт хүлээн авсан байна.
10 настай эмэгтэй А малаа хариулж яваад сураггүй болсон байна. Одоогоор Арбулаг сумын иргэд, ар гэрийнхэн Цадаагийн-Эх гэдэг газраас хойд зүгт 8 км-т Ховоот гэдэг газруудад 4 хэсэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
10 настай охин малдаа яваад сураггүй болжээ |
|