Энэ сарын 2-нд гэрээсээ гарсан эмэгтэй эрэн хайж байна

2021-06-08,   448

Ховд аймаг, Мянгад сум Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар 06.02-ны өдрийн 00:30 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч явсан 48 настай эмэгтэйг өнөөдрийг хүртэл эрэн хайж байна. Эрэн хайх ажиллагааг аймгийн болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, эрэлч нохойтой, тус сум дахь Цагдаагийн хэсэг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран 06.07-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц/48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 60 км завиар, 2.5-5 метрийн гүнд 18 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км тойрогт явганаар болон морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоож, 06.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлээд байна.
Энэ сарын 2-нд гэрээсээ гарсан эмэгтэй эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ