Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ
1. Иргэдийг жил нэг удаа эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулдаг байх чиглэлийг Ерөнхий сайд өглөө
2. ХБИ эрх оролцоо, хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан батлуулах даалгаварыг холбогдох сайдад үүрэг болгосон байна. Энэ дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг чиглэлийг өгсөн байна. Ерөнхий сайдын Ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс орон тооны бус зөвлөхөөр томилно. Чулуундаваа овогтой Ундрахбаярыг Ерөнхий сайдын дэргэдэх Нийгмийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилохоор боллоо. Мөн орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байрыг барьж дуусгах үүргийг Ерөнхий сайд өгсөн.
3. Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Түгжрэлийг бууруулах үүднээс зарим уулзварт нөхөн гарц бий болгох, Сэлбэ голд цөөрөм байгуулах, Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дахь Гандантэгчинлэн хийдийн хэсгийг соёлын газар болгохоор шийдвэрлэлээ.
4. Ажлын байрыг дэмжих гурван хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээл олгож байгаа. Цаашдаа энэ зээлийг нэг их наяд төгрөгөөр нэмж гурван их наяд болгохоор судлуулж байна
Иргэдийг жил нэг удаа эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулдаг болно |
|