ОХУ-д Навальныйг дэмжигчид ахин жагсаж, 5000 гаруй хүнийг баривчилжээ

2021-02-01,   298

Олон арван мянган хүн Навальныйг суллахыг шаардаж, хоёр дахь долоо хоногтоо жагсаж, 5000 гаруй хүнийг баривчилжээ.
 
Цагдаа нар метро болон Москва хотын төв хэсгийг хаасан бөгөөд ийм явдал өмнө нь хэзээ ч болж байгаагүй аж.  Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр хуульч, блоггер Алексей Навальныйг суллахыг шаардаж, ОХУ-ын өнцөг булан бүрд жагсаал болсон төдийгүй уг жагсаалын үеэр 3000 гаруй хүнийг баривчилсан юм. /ОХУ-д өрнөсөн өмнөх жагсаалын тухай мэдээллийг эндээс уншина уу/
 
ОХУ-ын эрх баригчид “Навальныйг залилангийн хэргээр шалгаж байгаа тул өөрийн мэдээллээ тогтмол явуулах ёстой байсан” гэсэн үндэслэлээр хорьсон хэмээсэн байна. Барууны орнууд Навальныйг суллахыг уриалсан ч олон жилийн хорих ял онооно хэмээн мэдэгдээд буй аж.
 
Харин Алексей Навальный “Намайг хорьсон нь хууль бус” хэмээсэн бөгөөд олон мянган хүн түүнийг хороор хордуулж, эмчлэгдээд эх орондоо ирэхэд баривчилсанд бухимдлаа илэрхийлж, түүний эрхийн төлөө жагсаж байна.

ОХУ-д Навальныйг дэмжигчид ахин жагсаж, 5000 гаруй хүнийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ