АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг газрын тосны зах зээлд өсөлт дуудлаа

2021-02-01,   250

АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор “хар алт”-ны зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ ялимгүй буурч эхэллээ. Тодруулбал, цар тахлын улмаас хөл хориог чангатгаж, газрын тосны эрэлт дэлхий даяар буураад байгаа энэ үед нөөц нэмэгдсэн нь ийнхүү үнэ буурахад нөлөөлж. АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт л гэхэд 2.56 сая баррелиар нэмэгджээ. Эрэлт хумигдсан нь зах зээлд шууд мэдрэгдсэн нь энэ. "Брент" төрлийн түүхий газрын тосны үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 20 ам.доллароор буюу гурав дахин өсөж, энэ оны эхээс баррель нь 56 ам.долларт хүрээд байсан. Тэгвэл өглөөний байдлаар "брент" төрлийн газрын тосны үнэ 0.46 хувиар буурч, баррель нь 55.82 ам.доллар болжээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.49 хувиар өсөж, баррель нь 53.24 ам.доллар болсон байна. Өсөлт, бууралт энэ салбарт зогсолтгүй үргэлжилсээр.

 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг газрын тосны зах зээлд өсөлт дуудлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ