ЗГ-аас Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

2022-04-04,   413

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200 мянган ам.долларыг Украин улсад илгээхээр шийдвэрлэв.
 
 НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болов.
 
Мөн  үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар дэмжигдлээ. 

ЗГ-аас Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ