Согтуурсан үедээ дулааны шугамын худаг руу унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ

2021-03-16,   410

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унасан тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 22:26 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:31 цагт очиж, иргэн Ө /59 настай, эрэгтэй согтуу/ 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.   


Согтуурсан үедээ дулааны шугамын худаг руу унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0