Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгчдийг өөрийн хүсэлтээр шалгуул гэв

2021-03-16,   398

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн баримт нийтэд хүрсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Цогийн Одмаа, Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэднийг шүүхийн нэр хүнд унагаасан асуудлаа эрх бүхий байгууллагад хандан өөрийн хүсэлтээр шалгуулахыг мэдэгджээ. Өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн болохыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид баримтаар ил болгосон билээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгчдийг өөрийн хүсэлтээр шалгуул гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0