Орхон аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

2021-03-16,   377

УОК-ийн шийдвэртэй уялдуулан өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. 

Уг захирамжаар Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, орон нутагт хяналт тавих, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эрсдэл үүсэж байгаа тул энэ сарын 15-28-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоолоо.

Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд иргэд Улаанбаатар хотоос өөрийн аймагтаа ирэх, Орхон аймгаас бусад орон нутаг руу гарах хүсэлт гаргасан иргэдийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрөх юм. 

 


Орхон аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0