Баруун гурван аймгийг эрчим хүчээр хангалаа

2021-03-16,   402

Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас энэ сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасраад байв.

Тэгвэл өнөөдөр унасан тулгуур баганыг  амжилттай босгож, аваарийг бүрэн устгаж дуусаад 2021.03.16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангалаа гэж Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн ерөнхий инженер н.Батхүү мэдээллээ.

 

Баруун гурван аймгийг эрчим хүчээр хангалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0