Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогтын хууль, шүүхийн байгууллагынхантай садар самуун биеэ үнэлэлт зохион байгуулж буй бичлэг нийтэд ил болоод удаагүй байна. Б.Баасанцогт нь сүүлийн хэдэн жил шүүхээр шийдэгдсэн томоохон хэргүүдийг шийдэх ажилд хууль бусаар оролцон нөлөөлөл үзүүлсэн схем зураг бүхий нотлох баримтууд болон шүүгч прокуроруудад хээл хахууль өгсөн байж болзошгүй гүйлгээний хуулга хэвлэлээр цацагдлаа. Энэхүү баримтад зарим дүүргийн шүүгч нар Б.Баасанцогтоор гар утсаа хүртэл авхуулдаг болох нь илэрсэн. Хууль шүүхийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийсэн дээрх үйлдлүүдийн эзэн “оцгоногч” хочит Б.Баасанцогтын бохир гар, бохир мөнгө хүрээгүй хуулийн байгууллага байхгүй болохыг нотолсон бас нэгэн мэдээ бидэнд ирлээ. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга хэмээх хариуцлагатай албыг хашдаг Г.Баасан мөн л Б.Баасанцогтоос хувийн дансаараа дамжуулан сая таван зуун мянган төгрөг авсан баримт хуулийхны гарт орсон байна. Эндээс үзэхэд Б.Баасанцогтын хамаардаг бүлэглэл шүүх, цагдаа, прокурор, ҮАБЗ, АТГ гээд монголын хууль шүүхийн бүхий л байгууллагыг хамарч, хэрэг бүртгэхээс эхлээд шүүн таслах хүртэл үйл ажиллагааг зохион байгуулдаг байж болзошгүй байна.
Б.Баасанцогт Г.Баасанд мөнгө шилжүүлжээ |
|