Иргэн: Эмнэлгүүд дүүрсэн гээд халдвартай иргэнээ авахгүй байраараа 9 хоног тусгаарлагдлаа, цаашид бид яах вэ?

2021-03-17,   462

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо 64А байрыг тусгаарлалтад аваад ес хоносон байна. Энэ талаар тус байрны оршин суугч манай сайтад мэдээлэл өглөө 91.... дугаартай иргэн "Манай байр тусгаарлалтад ороод ес хонож байна. Өмнө нь хоёр айлын 10 гаруй иргэнээс коронавируст халдвар илэрсэн гээд тусгаарласан. Тэр айлын хүмүүсийг ХӨСҮТ-ээс ирээд авч явсан. Гэтэл дахиад нэг айлын хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан ч тэр хүмүүс өнөөдрийг хүртэл гэртээ байна. Эмнэлгүүд дүүрсэн учраас гэсэн тайлбартай. Ямар нэг шийдэлгүй ес хонолоо. 12 давхар байранд хувь хувьсгалын ажил амьдралтай өчнөөн олон хүн байна. Гэтэл цагдаагаар мануулаад ес хонолоо. Ямар ч зохион байгуулалт алга. Зөвхөн халдвар авсан айлаа тусгаарлаж болдоггүй юм уу? УОК, Эрүүл мэндийн яамны гээд бүх утас авахгүй. Байдал хэцүү бид бухимдалтай байна. Холбогдох газарт уламжилж өгөөч. Бид цаашид яах вэ?" гэлээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн байранд халдвартай нь тогтоогдсон нэг гэр бүлийн хоёр хүн байгаа аж. Гэсэн ч эмнэлгүүд дүүрсэн гэх шалтгаанаар халдвар авсан иргэд гэртээ гурав хоножээ.
Иргэн: Эмнэлгүүд дүүрсэн гээд халдвартай иргэнээ авахгүй байраараа 9 хоног тусгаарлагдлаа, цаашид бид яах вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0