Г.Отгонбаатар: Би дуртайдаа өргөдлөө өгөөгүй. "Өргөдлөө өг, хална" гэдэг дарамт шахалт ирсэн

2021-03-18,   544

Энэ сарын 17 буюу өчигдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн БЗД 26 дугаар хороонд хөл хорио тогтоосон. Үйл явцтай зэрэгцэн тус хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаас нь халсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. 
 
Тэгвэл Г.Отгонбаатар өргөдлөө өгсөн талаараа Би дуртайдаа өргөдлөө өгөөгүй. "Өргөдлөө өг, хална" гэдэг дарамт шахалт ирсэн. Намын бодлого гэж ойлгож байна. Би Ардчилсан намын гишүүн" хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. 
 
Тус хорооны иргэдийн зүгээс хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаас нь халсанд нь эсэргүүцэн жагсаж, түүнийг авч үлдэхээр гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм.

0 0
Г.Отгонбаатар: Би дуртайдаа өргөдлөө өгөөгүй. "Өргөдлөө өг, хална" гэдэг дарамт шахалт ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0