Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас нийт 168 иргэн эх орондоо ирсэн юм.
Тэдний 17 нь өндөр настан, 2 нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 бага насны хүүхэдтэй гэр бүл, 94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлах юм.
0 0
Замби, Йордан, Болгар зэрэг улсаас 168 иргэн эх орондоо ирлээ |
|