Өчигдөр 17,044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрч 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай хүн нас барлаа. Гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй бол өнөөдрийн 158 халдварын 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 буюу Хөвсгөлд 7, Төв аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр аймаг орон нутагт илэрсэн халдварын тооо нийт 358 боллоо.
0 0
ШУУД : ЭМЯ:Өнөөдөр 2021.03.18: Ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч , эмчлэгдэж байсан нэг хүн нас барлаа. |
|