ЭМЯ : СХД-т батлагдсан тохиолдол Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчоод ирсэн байна

2021-03-18,   415

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр :
 
 Сонгинохайрхан дүүрэгт батлагдсан нэг тохиолдол нь Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тиймээс ЭМЯ-ны зүгээс иргэд цар тахлын үед ухамсартай, хариуцлагатай хандахыг уриалсан юм. Хариуцлагагүй байдлын улмаас халдвар орон нутагт тархах, өвчлөлгүй ногоон бүсүүд эрсдэлд орох, хөл хорио тогтоож эдийн засгийн зогсонги байдалд орох зэрэг нөхцөл байдал үүсэж байгааг анхааруулаа. Мөн нийслэлийн иргэд аль болох орон нутагт зорчихгүй байх. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд “ПГУ” шинжилгээ өгч, сөрөг хариу гарсны дараа зорчих шаардлагатай байгааг анхааруулсан юм.

0 0
ЭМЯ : СХД-т батлагдсан тохиолдол Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчоод ирсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0