Эл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн 11170 хүнд шинжилгээ хийснээс коронавируст халдварын 109 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 32 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Батлагдсан тохиолдлын 96 нь Улаанбаатарт, Төв аймагт долоо, Завхан аймагт хоёр бүртгэгдсэн байна. Эдгээрийн 94 ойрын хавьтлын анхны шинжилгээнээс 10 хүн нь ойрын хавьтлын хоёр дахь шинжилгээнээс илэрчээ. Харин таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
ЭМЯ: 109 хүнээс коронавируст халдвар илэрснээс таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна |
|