Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр сайдын суудлаасаа буусан Т.Мөнхсайхан ГСҮТ-д орж, эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл сайд асан МАН-ын даргад Эрүүл мэндийн бодлогын асуудалд нь зөвлөхөөр болсон байна.
Тодруулбал, У.Хүрэлсүх өөрийнхөө танхимд ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд зөвлөхөөрөө авчээ.
Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.
Мөнхсайхан 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байв.
0 0
Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхэд зөвлөнө |
|